Одоо үед, дэлхий даяр Глобалчлагдсан Нийгэмийг зорьж байна. Глобал буюу олон улсын нүдээр орон нутгаа харан, аж ахуйгаа урагшлуулахыг хүн бүр зорьж байна. Мэдээллийн эринд улс орны хил хязгаарыг даван сэтгэх шаардлага тулгарч байна.

 Түүнчлэн, тухайн мэдээлэл дундаас үнэн зөв дүгнэлтийг гаргах чадварыг эзэмших нь орон нутагийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах арга зам хэмээн бодном. Өөрөөр хэлвэл орон нутгаасаа дэлхийг өөрчлөх чадвартай боловсон хүчин эрэлттэй байна гэсэн үг юм.

 Хэл сурах гэдэг зүйлийн ард ямар нэгэн зорилго байх ёстой. Ямар нэгэн зүйлийг сурахын тулд орших арга хэрэглүүр юм. Мөн, өөрийн чадвар ба боломжийг тэлэх арга хэрэгсэл гэсэн ч үг юм. Японы хэлц үгэнд “Мухаал барьсан чөтгөр” гэсэн үг байдаг. Анхнаасаа хүчтэй чөтгөр нэмээд мухаал бариад авбал бүр дийлдэхгүй хүчтэй болно гэсэн утгатай юм. Та бүхний хувьд Япон хэлийг эзэмшсэнээр хэнд ч дийлдэхгүй хүчтэй болно гэдэгт бид итгэлтэй байна.

 Шинэ Ширакава Олон Улсын Боловсролын Хүрээлэнд элсэн Япон хэлэнд идэвхлэн суралцан, хорвоог харах хараагаа тэлэн, дэлхийн тавцанд дүүлэн нисэхийг уриалж байна. Та бүхэнд хязгаар ёроолгүй өсөн дэвжих боломж байгаа. Манай хамт олон тэр боломжийг Японд цэцэглүүлэхийн тулд өдөр бүр бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

 Шинэ Ширакава Олон Улсын Болосвсролын Хүрээлэн нь та бүхний дүүлэн нисэх гарааны зам байхын тулд оршино.

                                  Сургуулийн захирал    Сато Ацүшио